Sunday, November 1, 2015

xbox one

Шилдэг тоглоомууд
Xbox One-ийг gamerүүдэд зориулж gamerүүд бүтээсэн. Хүч чадал, үйл ажиллагааны төгс зохиол Xbox One нь тоглоомын ертөнцийн цоо шинэ түвшинд таныг аваачна.  Бодит мэт дүрслэл, тоглох арга барилд тань суралцах ухаалаг AI, илүү ухаалаг илүү хурдан шинэ үеийн multiplayer зэргээр өвч тоноглогдсон Xbox One бол бидний бүтээж байсан консолуудаас хамгийн шилдэг нь юм.
Xbox One has the best games
Хамгийн шилдэг multiplayer service 
Арав гаруй жилийн түүхтэй, дэлхий даяар сая саяар тоологдож тоглогчидтой Xbox Live үйлчилгээ нь multiplayer тоглоход хамгийн тохиромжтой сүлжээ гэдгээ батлан харуулсан. Харин одоо тоглоомчид маань шинэ Xbox One дээрхи илүү ухаалаг matchmaking, бага хүлээлт, илүү хүчирхэг үйл ажиллагаатай Xbox Live-аар холбогдон тоглох боломжтой боллоо. Та мөн өөрийн ялалтын мөчүүдийнхээ дүрсийг хураан авч, Twitch-ээр өөрийн тоглолтоо шууд цацах боломжтой.
Xbox One has the best multiplayer and service

Тоглоомоос гадна үзвэрүүд

Шилдэг тоглоомууд, зурагтын нэвтрүүлэг, кино, хөгжим, спортын хөтөлбөр зэргээ бүгдийг нь нэг газар төвлөрүүлсэн байхад танд өөр ямар ч нэмэлт зүйл хэрэггүй. Тэдгээрийнхээ хооронд маш хурдан шилжиж, эсвэл хоёр зүйлийг нэгэн зэрэг үзсэн ч болно. Мөн та зурагт үзэнгээ гэр бүл, найзуудтай Skype-аар дүрс дүрсээ харж ярилцах боломжтой. Дээрээс нь хүссэн үзвэрээ интернетээс эсвэл app-уудаас Bing хайлтыг ашиглан олж үзээрэй.
Xbox One: Games Plus Entertainment
Ирээдүйд зориулагдсан
Xbox One бүхний түрүүнд эхэлж, бүхнээс түрүүнд алхахаар загварчлагдсан. Тоглоом үйлдвэрлэгчид өөрсдийн хийж чадах хамгийн шилдэг бүтээлээ тоглоомчдод зориулж бүтээгээсэй гэсэн дээ бид cloud бүтэц, controller-ийн загвар, Kinect болон Xbox SmartGlass зэрэгт асар их анхаарал хандуулсан. Тийм ч учраас хэн ч, юу ч таныг тоглоомноос тань салгаж дийлэхгүй.
Xbox One: Built for the Future
Цоо шинэ Kinect танд үйлчлэхэд бэлэн
Kinect-ийг бид Xbox One консолын хийж чадах бүх зүйлд зориулж бүрэн шинэчлэсэн. Ингэснээрээ илүү нарийвчлалтай, хариу үйлдэл сайтай, ухаалаг болсон. Өөр ямар ч зүйл таныг тоглоом, үзвэр дотроо өөрийн биеэр орох боломж олгож чадахгүй. Ганцхан Kinect л үүнийг чадна. Өрөөндөө орж ирмэгч тань таныг автоматаар таньж, profile-аар тань нэвтрэнэ. Тоглох явцдаа биеийн хөдөлгөөнөө ашиглаж, зурагтын нэвтрүүлгээ дуу хоолойгоороо удирд. Видео тоглоомын шинэ эринд зориулагдан бүтээгдсэн шинэ Kinect-ийн хүч чадлыг мэдрээрэй.
Xbox Kinect Hardware

0 comments:

Post a Comment