Sunday, November 1, 2015

playstation 4

Гүйцэтгэх чадал
PlayStation®4 консол нь тоглоом хөгжүүлэгчдэд өөрсдийн төсөөлөл, хийж чадах хамгийн шилдэг тоглоомуудаа бодит болгож, өмнө нь байгаагүй цоо шинэ тоглоомын мэдрэмжийг бидэнд хүргэх боломж олгоход зориулагдан бүтээгдсэн.  
Асар хурдтай процессор, 8gb RAM-тай PS4 консол таны төсөөллөөс ч илүү баялаг, өндөр чанартай дүрслэл бүхий тоглоомуудыг ажиллуулах чадалтай.
Power To Perform

Өөрт тохируулсан контент

PS4 консол таны хийсэн зүйлсээс суралцана. Таны дуртай болон дургүй зүйлсийг ойлгож танд тохирсон контентуудыг дуртай төрөл, хөгжүүлэгчдээр тань ялган харуулах болно. Найзуудынхаа хуваалцсан тоглоомтойгоо холбоотой мэдээллүүд уншиж, тоглолтын бичлэгийг нь үзэж, тоглоом, зурагтын нэвтрүүлэг, кинонуудтай холбоотой мэдээллүүд олж авах бүрэн боломжтой. 
PS4™ Features
Контент татангаа тогло
Тоглоом татангаа зэрэг тоглодог болсоноор таны тоглолтын цаг уртаслаа. Ийм боломжтой тоглоом худалдан авбал PS4 консол тань тоглоомын тодорхой хэсгийг татаад л та тоглож эхлэх боломжтой.  Харин үлдсэн хэсэг нь таныг тоглож байх хооронд зэрэг татагдах болно.

Remote Play

PS4 дээрх Remote Play нэмэлт нь PlayStation®Vita-гийн бололцоог бүрэн ашиглаж, шилдэг хавсрагч төхөөрөмж болгож байгаа юм. PS Vita зөөврийн консолтой байхад тоглоомчид маань PS4 дээрхи тоглоомуудаа PS Vita-гийн өндөр чанартай 5 инч дэлгэц дээр Wi-Fi холболтоор холбогдон тоглох боломжтой.

PlayStation® App

"PlayStation® App" iPhone, iPad болон Android үйлдлийн системтэй ухаалаг гар утас, таблетыг PS4-ийн хоёрдагч дэлгэц болгоно. Төхөөрөмж дээрээ суулгасан л бол та тоглоомуудынхаа мэдээллийг харж, PS4 дээрээ тоглоом зэргийг шууд татаж, бусад тоглогчдын тоглолтын бичлэгийг үзэж сонирхох боломжтой.
PlayStation® App

DUALSHOCK®4

Бүрэн удирдлага

DUALSHOCK®4 утасгүй controller нь бидний танил удирдлагыг тоглоом болон бусад тоглогчидтой харилцах шинэ аргатай хослуулсан. Сайжруулсан analog stick-үүд ба trigger товчлуурууд илүү мэдрэмжтэй болж өгсөн бол шинэ touch pad нь тоглолтын цоо шинэ хэв маягийг бий болгосон. Тоглоомын хувьслыг DUALSHOCK®4 утасгүй controller-оор мэдрээрэй.

0 comments:

Post a Comment