Sunday, November 1, 2015

Wii U

Wii U™ GamePad
Wii U-гийн GamePad удирдлага нь та болон таны тоглоом, зурагтын хооронд байнга гардаг саадыг хоёрдагч дэлгэцийнхээ ачаар үгүй хийлээ. Энэхүү удирдлага нь уламжлалт товчлуурууд, analog stick-үүдээс гадна 6,2 инчийн хэмжээтэй, 16:9 харьцаатай мэдрэгч LCD дэлгэцтэй.
GamePad мөн хөдөлгөөнөөр удирдах, өөдөөс чиглэсэн камер, микрофон, стерео чанга яригч, чичрэгч, мэдрэгч, үзэг зэргээр тоноглогдсоноос гадна Near Field Communication (NFC)-г дэмжин ажиллах чадвартай. Удирдлага дахин цэнэглэх боломжтой литиум-ион зайгаар ажиллах ба ойролцоогоор 500 грамм жинтэй.

Тоглох сонирхолтой аргууд

Тоглоомын дүрсээ зурагт, Wii U GamePad хоёр дээрээ зэрэг харах 

Wii U GamePad

Мэдрэгч дэлгэцээ тоглоомондоо ашиглах

Wii U touch screen

Wii U GamePad-аа босоогоор нь барих

Wii U vertical gameplay

Wii U GamePad-аа үзгээр нь удирдах

Wii U Stylus

Wii алсын удирдлага ба Wii U GamePad-аар дээд тал 5 тоглогч хамт тоглох

Wii U multiplayer

Wii U GamePad-аа тоглоомоо өөр өнцгөөс харах дэлгэц болгон ашиглах

Wii U perspective

Зөвхөн Wii U GamePad-аараа тоглох /зурагтгүйгээр/

Wii U GamePad
  • Олуулаа тоглоход шаардлагатай нэмэлт хэрэгслүүд тусдаа худалдаалагдна
Нээлтээ хийсэн өдрөөс л эхлэн ашиглагдах нэмэлтүүд
Wii U консолоо шинээр авсан бол гэртээ авчирч хурдхан гэгч нь system update хийгээд л олон төрлийн app-ууд ашиглах боломжтой. Бусад Wii U тоглогчидтой зурагтнаасаа дүрс дүрсээ харан ярилцаж, буйдан дээрээ тухлангаа тоглоомууд татах зэргээс авхуулаад маш олон зүйлсийг та хийж болно.
icon collage

Wii-гийн тоглоомуудыг тогло

Бараг бүх Wii-гийн тоглоомуудыг Wii Menu горимоор тоглох боломжтой. Мөн татаж авсан WiiWareVirtual Console тоглоом, болон хадгалсан тоглоомын файлуудаа Wii-гээсээ Wii U консолруугаа хуулж болно.

0 comments:

Post a Comment